Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Мэндлэхүй:
Хүн хүнээ хүндэтгэх эрхэм ёсыг эзэмшихгүйгээр хүний нийгэмд байх аргагүй, хэл мэддэггүй ч толгой тохиж, эрхий хуруугаа өргөж хүн хүнтэйгээ танилцаж мэндэлдэг.

Аливаа мэндчилгээ бүхэн хүндэтгэлийн утга илтгэдэг. Мэндлэхийн өмнө хувцас хунар, товч бүчээ янзалж дүү хүн нь ахмад хүнээ эгц харж намуухан дуугаар эхлэн мэндэлдэг нь монгол ёс. Монголчуудын мэнд ба мэндийн хариу нь заавал бүтэн өгүүлбэрээр хэлэгддэг. Тухайлбал “Та амархан сайн байна уу” гэхэд “ Сайн байнаа, та амархан сайн байна уу” гэж мэндэлдэг.
 Монгол мэндчилгээнд заавал та, та нар, та бүхэн гэж язгууртай хүндэтгэн төлөөлсөн хоёрдугаар биеийн төлөөний үгээр хэлдэг заншилтай. Тодорхой ажил хөдөлмөр хийж байгаа хүнтэй уулзахдаа ерөөлийн ба талархлын мэндээр эхэлж дараа нь амрыг айлддаг. Жишээ нь юм бичиж байвал “Бичиг түвшин болог” гээд амрыг айлддаг.
Үхэл зовлон тохиолдсон үед мэндэлдэггүй, харин харамсаж гашуудаж байгаагаа хэлж эмгэнэл илэрхийлдэг.
Бас хөөрөг зөрүүлэн тамхилж мэндлэх ёс бий. Хөөрөгнийхөө бөглөөг султгаж, тус тусын хөөргөө алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцдог. Хөөрөгтэй тамхийг авч хамартаа хүргэн үнэрлээд буцаан солилцдог. Хөөрөгтэй тамхийг авч хамартаа хүргэн үнэрлээд буцаан солилцдог. Энэ бол харилцан бие биеэ хүндэтгэсэн нөхөрсөг харилцааны илрэл юм.
Найрлаж, хуримлаж байх үед юм уу нэн олон хүн байвал нэг бүрчлэн мэндэлдэггүй, нийт дунд нь мэндэлдэг. Нэг өдөр нэг хүнтэй хэдэн удаа ч мэндэлж, талархаж  болно. Сүүлийн үед гар барих толгой дохиж  мэндлэх ёс гаднаас нэвтэрч нутагшжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats