Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Талархахуй:
Хүний амьдрал үйл ажиллагаа, хөдөлмөрт хандах хандлага, ёс суртахууны чанарт өгөх үнэлгээг талархах ёс гэнэ. Хүн бие биедээ талархан баярласнаа янз бүрээр илэрхийлдэг. Монголчуудад бас үгээр илэрхийлэх, гараар дохих, гар өргөх гэд хэд хэдэн ёс заншил бий. Үгээр илэрхийлэх нийтлэг үг бол – баярлалаа, -  их баярлалаа-туйлын их баярлалаа гэх мэт. Харин гялайлаа гэдэг үгийг хүндэтгэх утгаар хэрэглэдэг.
Үйл хөдлөл, ёс горимоор талархсанаа илэрхийлэх нь илүү хүндэтгэлтэй гэж үздэг. Хүний ач тусын хариуг хоосон гоё үгээр биш үйл ажлаар илэрхийлэхийг эрхэмлэдэг. Хүнтэй уулзаад салахдаа ерөөл билгийн үг хэлэх, нөгөө хүн үдэхдээ гараар дохиж талархдаг . Ингэхдээ гарыг цааш баяртай гэж дохих биш, буцаж ирэхийн тэмдэг болгож нааш бие рүүгээ татаж далладаг. Монголчууд хүний биеийн эрхтнүүдийн дотроос толгойг хамгаас илүү эрхэмлэн хүндэтгэдэг учраас толгой дохиж талархахыг эрхэмлэдэг.
Ийм учир хүний толгойд гар хүрэх юм уу хир буртагтай зүйл хүргэх зэргийг ихэд цээрлэдэг. Хүний баярлах, уурлах, уйлах , занах, зовох зэрэг сэтгэлийн дотоод хөдлөл, хувирлууд толгой нүүр дээр илэрч байдаг болохоор толгой дохиж талархах ёсыг зөв сайхан инээд баясалтай хийх учиртай.
Талархалын үгсийг нүдэнд нь оч гялалзаж, нүүрэнд нь хайр гэрэлтэж, сэтгэл зүрхэнд нь баярын оч гийхээр сэтгэлээсээ таларх. Ертөнц дээр талархалын илүүдлээс сайхан илүүдэл гэж байхгүй. Талархал сэтгэлээрээ үйлдэж буй буян юм. Талархалгүй хүнээс зэвүүн муухай юм гэж үгүй бөгөөд талархдаггүй хүн сул дорой, соёлгүйн илрэл юм. Талархал бол урмын их ая тустай, доройтсон сэтгэлийг сэргээх шидэт увидастай. “Талархал шаардах нь тэнэг зан, талархахгүй байх нь бүр ч өөдгүй явдал” В.О.Ключёвскийн үгийг марталгүй явбал зохистой. Дээшээ хандсан долдой, талархал зусрын шинжийг илэрхийлдэг. Талархал бол талархах хүний үүрэг соёлын хэмжээ болохоос талархуулах хүний эрх хүсэл биш. Монгол түмэн бидний нэг дутагдал бол гараа гаргаж, сэтгэлээ шингээж хоол цай хийж, хувцас цэвэрлэж өгдөг гэр бүл, хань, үр хүүхэддээ тэр бүр талархалын үг хэлдэггүй явдлыг өөрчлөх цаг болсон.
Талархал илэрхийлж сурсан хүн өөрийгөө хүндэтгэж, өрөөлийг хүндэтгэхийг мэдэрсэн байдаг.
Тэнгэр бурхан хүнийг бүтээхдээ бүгдэд нь адил буян хишиг, эрх мэдэл, хувь заяаг бэлэглэсэн. Их энэрэл хайрыг зөв эдэлж яваагийн гол шалгуур бол хүн хүнээ хүндэтгэн дээдлэх явдал. Үүнийг хэзээ ч мартах учиргүй.
Хүн хичнээн ичих нүүр, даруу зантай байна төдийчинээ дээд мэдрэмжтэй, дотоод сэтгэлийн ариусалтай байгаагийн шинж бөгөөд хүндэтгэл, талархал хүлээх бие, хэл, сэтгэлийн соёлтойгоо харуулдаг. Талархал хүндэтгэлийг хүний итгэлийг биелүүлсэн хүн хүлээх ёс зүйн эрхтэй байдаг. Итгэл гэдэг нь бусдад итгэхийн хамт тэдний итгэлийг найдвартай дааж, ажиллаж амьдрахыг хэлдэг. Хүний нийгмийн амьдрал зөвхөн харилцан итгэлцэл дээр тогтож ирсэн хэдий ч итгэл алдсанаас болж гарч байсан олон балаг нүглийн хор уршгыг мэдэх билээ. Хүний итгэл дуусашгүй учраас итгэл хамгийн сүүлд үхдэг гэсэн үг бий.
Толгой дохилт бол хүмүүст ердийн өдөр тутмын мэндчилгээнйи билэг тэмдэг төдийгүй зөвшөөрсөн, талархсан, найрсаг, харилцааны билэг тэмдэг болдог. Хамгийн их баярласан талархаснаа илэрхийлэхдээ гарыг толгойноос дээш өргөж тотгонд хүргэдэг ёс бас байлаа.
“Бусад бүх зүйл дээр зөв амьдарч чаддаг хэрнээ баярлаж талархсанаа илэрхийлдэггүй гагц тэр л дутагдлаасаа болоод хүн ядуу хоосон хэвээрээ үлдэх юм” 
“Өдөр бүр талархал илэрхийлж дадвал, таны эд баялаг, олз, омгийн үүд нээгдлээ гэсэн үг. Ингэх л учиртай” Уаллес  Уоммлз.
Таны хувьд зөвхөн бодоод, талархаад л байх хэрэгтэй, таталцалын хууль гэгээн сайхан бодлуудыг чинь шүүрч аваад эргүүлж яг үүнтэй адил үржүүлж өгнө. Ингэснээр та баясал талархалын давтамжинд орж гайхамшигт ид шидийн ертөнц үүд хаалгаа нээх болно. Баяр бахархал-энэ бол таны амьдралд бүхий л сайн сайхныг даллан дуудах хамгийн сайн арга мөн. Том ч бай бага ч бай эхнэртээ зориулж авсан бэлэглэсэн юмныхаа төлөө эрчүүд байнга баяр талархал хүлээж байдаг. Талархлын хариуд тэд бүр ч их баярлуулах юмсан гэж боддог. Ер нь хүн эдэлж хэргэлж харьцаж ашиглаж байгаа бүхэнд хандах хандлагаа өөрчилбөл та сайн сайхан зүйлийг дахин дахин талархал баяслаа илэрхийлж байх энэр зүйлийг улам ихээр татах болно.
Бид бүгдээрээ юу бодож санаж явдгынхаа үйлийн үрийг эдэлж явдагаа ойлгодоггүй. Ихэнхи хүмүүс хүний төлөө үргэлж муу юм бодож, муу үйлийг хийж явдаг учраас түүнийг нь дагаад тийм үйлийн үрийг эдэлж бодож явдаг тэнгэрийн хуультай. Монгол түмэн баярласнаа илэрхийлж талархлын олон сайхан үг ерөөл хэлдгээрээ харийн орны зан заншилаас илүүтэй юм. Жишээ нь өндөр насныхаа ойг тэмдэглэж байгаа буянтай буурал аавдаа хандаж талархалын ерөөл айлдахдаа:
Төр улсдаа үнэлэгдсэн
Түмэн олондоо хүндлэгдсэн
Түүх шашитарт нэрлэгдсэн
Ах дүүдээ өмөг түшиг болсон
Ач гучдаа түшиг болсон
Ачит буурал аав та минь
Есөн хүсэл нь ханаж жарган
Ерөөлтэй найрыг үүсгэжээ хэмээн ерөөлийн үг хэлж, нас буянаа хайрлаарай гэж өвдөг дор нь сөгдөн ёсолдог.
Монголчууд хүний ерөөл талархлын үгийг хоосон гоё үгээр бус үйл ажлаар илэрхийлэхийг эрэмлэдэг, Хамгийн их баярласан талархснаа  илэрхийлэхдээ гараа толгойноосоо дээш өргөж ёс үзүүлдэг.
Хүнийг бурхан хэмээх аугаа дээд ариун шүтээнтэй адилтган үзсэн нь бурхан багш нэн энэрэнгүй шинж өөрийн сэтгэлээс үүсдэг болохоор бурханыг бусдаас  бүү эр гэсэн нь хүн бүхэн нинж сэтгэлтэй, ариун үйлстэй явбал бурхан л байна гэсэн санаа нэрт зохиолч                Д. Намдаг гуай нинжин сэтгэл бол хүнийг хүн болгох аугаа их зүйл мөн. Хэрэв тийм биш бол хүн араатан хоёрыг ялгаж ярихын хэрэггүй гэсэн. Хүний амьдралаар амьдрах учир утагыг мэдэхгүй эсвэл мэддэг ч түүнийг биелүүлэх ёс зүйгүй хүнээс л нийгэм, улс, айл, гэр бохирдож байдаг.   
Монгол түмний зан заншил мөн чанар нь аав ээж, ах дүү, үр хүүхэд, айл саахалтынхаа төлөө бүхнээ зориулдаг бол харь орны ёс зүйн хүмүүжлийн утга учир нь та зөвхөн өөртөө хайртай, өөрийнхөө төлөө л ажиллаж, амьдрах ёстой гэсэн байдаг. Хэрэв энэ үзэл монголд нэвтрэх юм бол асрамжын газар хөгшдөөр дүүрч монгол түмний ёс заншил, соёл устах болно.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats