Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Гал голомтоо дээдлэх ёс:
Монголчууд эртнээс гал голомтоо дээдлэн, ариутган цэвэр байлгадаг. Галын утааг галын сүнс хэмээн ойлгон биширдэг. Хониныхоо  хормойтой өвчүү, нугалуур гургалдай , өөх тос, цагаан идээнийхээ дээжийг галдаа өргөж, гал голомтоо хөгжөөн мялаадаг.
Гал тахихад газар дэлхий баясаж айл гэрийн олз, хийморь сэргэж, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй болдог гэж үздэг. Ийм ч учраас айл гэрийг түлсэн галаар нь үнэлэн шинждэг ёс бий.
Гэрийн эзэн галыг хэзээ ч унтраахгүй, үе дамжин уламжлагдаж яваа гал гэж эрхэмлэдэг хүндэтгэдэг. Айл  өрхийн хамгийн бага хүү нь тэр айл өрхийн оршин тогтнохын бэлэгдэл болсон гал голомтоо сахих, эд хөрөнгөө өвлөн авдаг халх ёс байгаа.
Төрсөн гал голомтоо шүтэн биширч өсөөд өөр өөрийн гал голомтоо шинээр үүсгэн асааж дэлгэрүүлдэг. Хүний төрж өссөн гал голомж үнэхээр сайхан дулаан бүлээн. Гэр бүлээрээ гал голомтоо тойрон суугаад элч гэрэлд нь дулаацаж, хоол ундаа болгон зооглож, эцэг эхийн үг сургаал, үлгэр домог сонсон сурч, сэтгэлийн тэнхээ, баясал цэнгэлийг олж авдаг нь үр хүүхэддээ голомтоо өвлөн үлдээх нэгэн өвөрмөц заншил төдийгүй  эцэг эхийнхээ амьдралын энэ хэвшил ёс зүйн нь уламжлагдаж аав ээжийн минь ингэж сургасан хэмээн үрээс үрд хадгалагддаг монгол зан заншлийг эрхэм учир оршдог юм.
Шинээр гэр бүл болох хурим эхлэхийн өмнө шинэ айлын гал голомтыг анхлан асаах зан үйл бий.
Хурим эхлэхэд хүү, хүүхэн хоёр орж ирээд урьдчилан бэлтгэсэн суудал дээр галын эхэнд хархүү, галын тулга зуухны  аманд хүүхэн суугаад хүү эцэгтээ хандан, “ – ааваа, галаа хайрла” гэдэг. Эцэг нь “галаар яах нь вэ? хүү минь” гэхэд “аавын галаас  тасалж, айлын галыг асаая” гэнэ. Эцэг нь баярлан инээмсэглэж хэтээ хүүдээ өгөхөд хүү нь хэтий нь хоёр гараараа гардан авч адислаад, хэтийг цохин гал гаргаж хөгжөөгөөд хүүхэндээ өгдөг.
Хүүхэн тэр галыг авч зомгол асаан зуухандаа хийж гал голомтоо бадрааж, тогоо тавьж шинэ айлын анхны цайг чанадаг уламжлалтай. Айлын галыг асааж цайг нь чанж дээжийг нь хадамдаа дараа нь нөхөртөө барина гэдэг тэр бүхэнд амар хялбар олддоггүй их хүндэтгэлийг өнөө маргах шахаад байгааг сэргээхэд залуус нэгийг бодох биз ээ.
Монголчууд гал голомтоо тахихдаа бөө удган, лам хуврагаар уншлага уншуулдаг байсан. Жишээ нь бөө удган.
-    Ээ, тэнгэрийн бүтээсэн гал голомт
Есүгэй эзний цахисан гал голомт
Хаан эцгийн цахисан
Хатан эхийн үлдээсэн
Хар чулуун хэт
Хатан төмөрт эцэгт
Хаан эцгийн гал голомт гэхэд лам хуврагууд
-    Ээ, тэнгэрийн бүтээсэн гал голомт
-    Есүгэй эзний цахисан гал голомт
-    Хаан эцгийн цахисан гал голомт
-    Бурхан тэнгэрийн бий болгосон
-    Буян бүхнийг авч ирж
-    Бузар бүхнийг арилгагч гал голомт гэж уншдаг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats