Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Төрийнхөө их баяр, хүндэтгэлд бэлтгэдэг ёсноос
- Монгол түмэн цагаан сараар хэрэглэх хүнс хоол, цагаан идээгээ намар нь базааж торх, гүзээн тусгай саванд нөөцөлдөг .
- Цагаан сарын шүүсэнд хэрэглэх хонь үхрийг мал тарган үед буюу өвлийн эхэн сард бэлтгэж хадгалдаг. Шүүсний хонь нас бие гүйцсэн эр хонь байх бөгөөд хонио муулж, хуулалгүйгээр гэдэс дотрыг нь цэвэрлээд дотор нь хийж өрцийг нь оёж , битүү чингэлэг буюу мөс цасанд дарж хадгалдаг .
Үхрийн махнаас цагаан сараар хэрэглэдэг хормойтой өвчүү, хавирга, шаант чөмөг, мах чихсэн хошгоного буюу гэдсүүд мөн бусад махыг чанаж хэрэглэхээр зөв огтолж дээрхийн адил хадгалдаг.
Хоол хүнсээ улирлын байдалд нь зохицуулж хавар малынхаа аль тарга хүчтэйгээс, намарт аль эцэнхий туранхай давжаа өвөл, хаврыг авч чадахгүй болов уу гэснээс нь, намар махан хоол бага хэрэглэж, сүү цагаан идээ, будаа гурил түлхүү хэрэглэдэг заншилтай.
-Монгол хүмүүс таван тансаг идээ бүхнээ л цагаан сард бэлтгэж нөөцөлдөг бөгөөд өөрийн үндсэн сүргээс өөрсдийн гараар бэлтгэсэн таван тансаг бүхнээрээ цагаан сараар тэмдэглэж сэтгэлийн их баясал, элч , дулаан өгч , авч ирсэн уламжлал бий.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats