Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Төр түмний их баяр ёслол цагаан сар
2012/03/24
Монгол түмэн сүүн цагаан сэтгэлийн ариуныг дээдлэж, цагаан хадаг дэлгэн золгож, таван тансаг идээгээр дайлан оюун санаа зан заншил соёлын баяр болгон тэмдэглэж байжээ.
дэлгэрэнгүй
Төрийнхөө их баяр, хүндэтгэлд бэлтгэдэг ёсноос
2012/03/24
- Монгол түмэн цагаан сараар хэрэглэх хүнс хоол, цагаан идээгээ намар нь базааж торх, гүзээн тусгай саванд нөөцөлдөг .
- Цагаан сарын шүүсэнд хэрэглэх хонь үхрийг мал тарган үед буюу өвлийн эхэн сард бэлтгэж хадгалдаг. дэлгэрэнгүй
Таван тансаг идээ
2012/03/24
а) Цагаан идээ : ааруул, бяслаг, өрөм, цагаан тос, ээзгий, хоормог, айраг, сүүнээс гаралтай бүх бүтээгдэхүүн .
б) Шар идээ: Тосноос гаралтай бүх зүйлсдэлгэрэнгүй
Шүүс буюу их бүхэл
2012/03/24
Хонины бүхэл махыг хоёр янзаар огтлож бэлтгэдэг. Их бүхлийг цагаан сар, хурим найр  насны ой шинэ сууцны баяраар тавьдаг.
- Их бүхэл гэдэг нь хонины бүтэн махыг чанаж амьд үедээ хэвтэж байгаа маягаар нь өрж тавихыг хэлдэг. Үүнд толгой шийр цагаан мах (гургалдай) сэмж ордог xөндөхдөө толгойноос нь эхэлдэг.дэлгэрэнгүй
толгой ууц хөндөх ёслол
2012/03/24
Махны хамгийн хүндэтгэлтэй нь толгой ууц хөндөх ёслол юм. Толгойтой их бүхлийг хөндөхдөө толгойн баатар хуйхыг нь гаргаж огтлоод дагзан тус хэсэгт эвэрнийх нь угт тус тус хөндөнө дараа нь шилний талаас нь бяцхан дээж авч ууцнаас авсан дээжний хамт нийлүүлэн галын бурханд өргөдөг.
дэлгэрэнгүй
Бэлэг
2012/03/24
Цагаан сарын бэлтгэлийн нэг чухал зүйл бол аав ээж, ах дүүс, төрөл төрөгсөддөө өгөх гарын бэлэг юм. Бэлгийг дотор нь олон янзаар ойлгож, бэлтгэж иржээ .
дэлгэрэнгүй
Цагаан сарын бэлтгэл
2012/03/26
Цагаан сарын бэлтгэлийн нэг бол гоёлын дээл хувцас, эхнэр хүүхэд, толгойн гоёл, дээл, эрэгтэй хүмүүст чухал хөөрөг аяганы даалин, хэт хутгаа бэлтгэж, өтгөс нялхасгүй шинэ оноо шинэ хувцастай угтаж авахыг эрхэмлэж ирсэн ёс байдаг. Мөн гэр орноо цэвэрлэж, утаа тоосоо бүрэн арилгаж хуучин хувцас, оёдол гүйцээгүй үйл үлдээх ёсгүй хэмээн үздэг. Нохойныхоо хүзүүвчийг хүртэл шинэчилэн сольдог.
дэлгэрэнгүй
Цагаан сарын битүүлгийн ёс
2012/03/26
Битүүний орой өдрийн үйл ажлаа гүйцээж дуусгаад гэрийн эзэн гэрийнхээ баруун тотгон дээр цэвэр тунгалаг мөс, цас цагаан чулуу гурвыг тавьж сайн зүгийн эзэн сахиусны орох үүдийг нээлээ. Зүүн тотгон дээр өргөст харгана буюу шарилж тавьж муу зүгийн хорлолыг хаалаа гэсэн ёс гүйцэтгэдэг.
дэлгэрэнгүй
Битүүний идээ засах
2012/03/26
Цагаан сараар айл бүр идээ засдаг. Идээний боов (хэвийн, ул боов, хавсаа, самнаа) гэx мэтээр 1, 3, 5, 7, 9 үе байх бөгөөд идээний боовны үе нь хүндлүүлэх хүний нас, алба, хэргэм, эрдмийн цол, байгуулсан гавъяа зэргээс хамаардаг. Ач зээ, ачанцар, зээнцэрээ тойруулсан өтгөс буурлууд бол есөн давхар, ахмад хүмүүс бол 5, 7 үе, бүр хүүхэдгүй залуу хосууд бол 3 үе байх жишээтэй.
дэлгэрэнгүй
Шинийн нэгний өглөөний ёс зан
2012/03/26
-Цайгаа нар мандахаас өмнө чанадаг. (Бар цагт босдог)
-Мөрөө гаргана. Гэрийн эзэн, эрэгтэй хүүхдүүд төлөөлж ч болдог.дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats