Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ТӨРИЙН ЁСЛОЛЫН ДУУЛАЛ
Бөө мөргөл анхдагчтай
Бөртжин сахиусан тэнгэрээ
Шүтэж шүтэн биширч
Шүүс эдээгээрээ хурайльяа
    Хүннү гүрнээс улбаатай
    Хөх монгол төрийнхөө
    Хийморь сүлдийг дээдлэн
Төр түмнээр хүндэтгэе.
Өнө эртний уламжлалтай
Өндөр төрийнхөө ёсоор
Өлүн эхийн хөвгүүддээ
Өвдөг сөгдөн мөргөе
    Эцэг Чингисийн байгуулсан
    Энэрлийн хүчтэй төрдөө
    Элгэн саднаараа нэгдэж
    Эгэл биеэрээ зүтгэе
Ёс ёслолын дээд эрдэнэтэй
Төрт улсаа хөгжүүлж
Эв эеээ нэгтгэн
Эрхт төрөө хүндэтгэе
    Хан хуурын эгшигтэй
    Хас төрийнхөө  сүлдэндээ
    Хамаг Монголоороо нэгдэж
    Хатигин овгоороо мөргөе
Тусгаар орныхоо төлөө
Тэнгэрт хальж мөнхөрсөн
Төрийн хаад дээдсээ
Түүхэндээ алдаршуулж явъя.
    Дахилт: Төрийнхөө эрхэм оршихуйн төлөө
           Түмэн олноороо зүтгэе.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats