Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
СОНСООРОЙ
Аяыг УГЗ Эрдэнэ-Очир         

Тахийн удамт хурдан хүлгээ
Төрийнхөө сүлдэнд мөнхөлсөн
Хамаг Монголын гал голомтоо
Хаттай хитэндээ ширээсэн
    Азийн орны од гэвэл
    Монгол улс л байна даа
Төрт ёсны уламжлалаараа
Дэлхийд хаанаа өргөмжилсөн
Монгол их нутгаа
Азийн зулайд онголсон
    Ертөнцийн од орон гэвэл
    Чингисийн Монгол л байна даа
Уртын дууны шууранхайдаа
Хөвч тайга нь уярсан
Удам угсаа есөн үеэрээ
Ураг төрлөө дээдэлсэн
    Хүмүүний од орон гэвэл
    Хүннүгийн Монгол л байна даа
Хатан дөрөө дээрээ босохоор
Хариас нутгаа хамгаалчихдаг
Хамаг улс даяараа
Халх Монголоороо алдаршсан
    Өнөөгийн од орон гэвэл
    Бидний Монгол л байна даа.
      


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats