Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Монгол мөнгөн
Мөнх тэнгэрийн сар мөнгөн
Мөргөлийн бурхадын цөгц мөнгөн
Мөнх-д орших төрийн бэлгэдэл
Сүлдэт тамга цул мөнгөн
    Эзэн Чингисийн агт морьдын
    Эмээл хазаар нь мөнгөн
    Эгэл монголын дээлийн товч, бүс мөнгөн
    Эхнэр нөхрийн хуримын бөгж цул мөнгөн
Сархад сөгнөх хундага нь мөнгөн
Саалийн хувингийн бүс мөнгөн
Хөлгүй их хуримын хул мөнгөн
Хөлгөн их судрын бичиг дүрс нь цул мөнгөн
    Хөх Монголын сэтгэл мөнгөн
Хүндэтгэлийн хадаг дээрх аяга нь мөнгөн
Хөх толботой Монгол түмний
Хөх тэнгэр нь бас мөнгөн.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats