Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Залаа Жинст хайрханы тэнгэрт өргөх айлтгал
Их говийн сүр жавхлант уулс та
Эгэл бидний ивээн тэтгэгч шүтээн
Их залаа хайрханы Сүндэл /оргил/
Тэнгэр бурхан та таалан соёрх нуу
    Дээдийн дээд шүтээн бурхан
    Залаа Жинст уул таньдаа
    Даатган сонордуулах ану
Үе удмын минь өлгий
Өнө бидний нутаг
Өсөх ирээдүй минь түшиг
Эзэн Чингисийн үр хончис бидэндээ
    Өслөх дайсангүй амгалан
    Үгүйрэх гачаалгүй баян
    Хагацах зовлонгүй энхжихийг
    Ивээн болгооно уу
Нутгийн минь тэнгэр шүтээн
Залаа Жинст бурхан уулс та
Үр хүүхэд төрөл төрөгсөдийг минь
Үеийн үед  ивээн, хийморь зоригийг нь бадраах болтугай.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats