Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хөдөө нутаг минь
Хөдөө хотгүй хүмүүс холхилдож
Хүлгийн биш хөлгийн тоосоор цацал өргөхөд
Хүний хүүгийн сэтгэл гэгэлзэн
Хөдөөг орхиж хотруу тэмүүлэх нь тэрээ
Хөг нь тасарсан хөгжим шиг хөдөөд
Хөөрөг зөрүүлсэн өвгөд
Хил манасан цэрэг шиг
Хөх чулуу болж үлдлээ
Чимээгүй анир орчныг ноёрхож
Цээл говийн зэрэглээ нутгаа манаж
Цэцэгсийн үр хөрсөндөө нойрсч
Сэвэлзэх салхи хүүрнэж хоцорлоо
Эцэг тэнгэр хураараа саамширч
Эжий газар үндсээрээ хурайлахад
Цөлжиж биш хөлжих хөдөө нутаг минь


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats