Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Миний нутаг эрдэнийн билээ
Залаа Жинст уулын тахилга сүлд нь шүтэх-эрдэнэ
Захгүй их говийн хулан тахь ховор-эрдэнэ
Замбуулинд данстай хавтгай тэмээ үзвэр-эрдэнэ
Заяа түшсэн говь нутаг Бурхан-эрдэнэ
Нүүдэллэх элсний аялгуу нь хөгжим-эрдэнэ
Нүд эрхлүүлсэн их говийн зэрэглээ бүжих-эрдэнэ
Нүүр төөнөх халуун нар нь аминдэм-эрдэнэ
Нүцгэн гүйж өссөн говь минь ээж-эрдэнэ
Энгүй хотгорын нүүрс гал-эрдэнэ
Элсэн говь бүхэлдээ судлах-эрдэнэ
Уул усны нэр нь шүлэг-эрдэнэ
Ургамал өвсний үнэр нь сүрчиг-эрдэнэ
Цэнхэр униарт сүүмэлзэх
Сэгс цагаан богд хязгаар нутгийн минь
Цэрэг эрсийн манааны байр
Тусгаар улсын минь хилийн багана сүлд-эрдэнэ
Ардчиллаар сэргэж ард иргэдийнхээ амь насыг
Ариусгаж адислах Амарбуянтын хийд залбирах-эрдэнэ
Омголон говьчууд бидний оюуны тунгалаг нь болор-эрдэнэ
Орчлонгийн хүмүүн дотроос говьчууд бид хүнлэг-эрдэнэ


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats