Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ТАНЫ ОРШООСОН НУТАГ
Хатан Туул хормойг нь эмжсэн
Хан Хэнтийн салбар уулс
Халхын нийслэлийн зүүхэн
Хараа булаасан нарлаг энгэр
Мянган ламын адистай
Зуслангийн ногоо дэнжийн цэцэгс алагласан торгон хөнжилд
Таныгаа оршоосоон.
    Өглөөний нар зулайд чинь дээжээ өргөсөн
    Өглөгч Баянзүрх хайрхан
    Ижийг чинь орлож,
    Хөлийг чинь хучсан
    Их хан богд овоог чинь орлож
    Алсаас ширтсэн
    Хатан туул судсыг чинь мөнхөлж
    Долгилж урссан
    Халх нутгийн сайхан бүхэн цогцолсон
    Хөрстийн сав шимийн ертөнцдөө
    Таныгаа оршоосоон.
Эх орныхоо энэхэн газар
Ижий та хоёртоо
Жарнаар бадмаалах суврага бүтээж
Хүүхдүүд чинь мөргөсөөн.
Эрхэм ханийхаа оюунд
Эрдэнэ эрдэнийн дээд
Эрхт төрийн ёс номоороо
Эгнэгт бишрэхүйн мөнхийн зул асааж
Өвгөн чинь хүндэтгэсээн.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats