Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Ханьдаа өргөх үг
Тоонот гэрийн минь өрөөсөн багана
Түр биш бүр явчихлаа /хань минь/
Хос баганат гэртээ та минь
Хорвоогийн бурхадын нэг байлаа.
Хосолсон амьдралын минь дөчин жил
Хоромд сарнин ариллаа
Хорвоод би ганцаардаж
Холхиж, гиюүрч хоцорлоо
                х    х    х
Бие сэтгэлийн чинь халамжаар
Би чинь хүн явжээ
Эгэлгүй хань чамайг орлох
Эхнэр биш, эмэгтэй ч
Энэ насанд ховор бизээ
                х    х    х
Эхнэр таны минь хайр халамж
Энгэр газрын нөмөр
Их далай, эрхс гаригийн наран
Их газрын рашаан, энэ биеий минь луужин байлаа.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats