Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Жам л юм даа
Үнэн үгүй хорвоо шиг
Үүлэн чөлөөний нар шиг
Үзэгдээд өнгөрөх зүүд шиг
Үйлийн үр хугацаатайг
Үгээр илэрхийлж,
Үзгээр бичээд барахгүй хойно
Өр зүрх сэтгэлээсээ л чамайгаа
Өлгий засч мөнхөлсөн шүү.
Дурлал минь ширгэсээр
Дулаан үерхэл болох
Дуусах амьдралын эцэст
Дутуугаа дүүргэх халамж болох
Хайр минь хатаагдсаар
Хамтран амьдарсны гэрч болох
Ханилан жаргасны эцэст
Ханиа үдэж нэг нь үлдэх
Үлгэрийн юм шиг амьдралын
Үйлийн үрийг юу гэх нь хамаагүй
Өнгөт энэ хорвоод үерхэл нөхөрлөл
Хайр дурлалын мөнхийн холбоо
Хан хорвоог уярааж бай.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats