Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Нулимстай өнгөрсөн хавар
Яргуй мэндэлхээр дуншсан
Хаврын эхэн сард
Яарсан юм шиг одсон
Ханиа үдсэн мөч
Ямар хэцүү байсныг би мэдэрсэн
Хүүхэд бол хүүхэд
Хүмүүс бол хүмүүс
Хичнээн дотно найз ч
Хүйн холбоотой хань биш болохоор
Хөндий л санагддаг юм билээ
Уярал бүхнээ хүүхдээсээ нууж
Уйлж нэгэн хаврыг өнгөрөөсөн
Нуурын ус ширгэдгийн адил
Нулимс минь тэгэхэд удаа эгшсэн
                     х     х     х
Самсаагаа шархируулж
Нүдээ цийлэгнүүлж
Салах л бүх хүнээ би үдсээр
Салсан замд ганцаардаж
Өгөрсөн хайлаас шиг
Саравчлан хэдэн жил зогсох бол гэхээс...
                х    х    х
Хоёр буурлаа үдэж
Толгой гудайлгаж зогссон
Хонгор чинийхээ булшин дээр
Хоолойгоо зангируулж мэгшсэн
Хорвоод үдэх л бүхнээ үдсэн өвгөн заяа


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats