Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Аавдаа мөргөе
Залуу насныхаа хүч боломжоор
Замбуулингийн ааштай танилцаж
Заяа тавилангаараа
Жаалхан ламтанд бараа болж
Засаг төрийн ёс мэддэгээрээ
Засагт хан аймаг
Жонон бэсийн хошуундаа гангарч
Буурал насандаа
Буяны идээ жишилцэж
Буцах замаа засч
Буяны номоо гүйцээж
Буурал хорвоогоос та минь
Буянтны тааллаар
Бурхандаа одсоон
Эгэл гэхэд дэндүү жирийн
Эрдэм төгс таныхаа
Мэлмий өлмийд чинь
Гурвантаа сөгдөж
Есөнтэй мөргөе.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats