Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Төрүүлж өсгөсөн эжий мину
Өр нимгэн ижий минь өглөөнөөс орой болтол
Өд жигүүр ургасан ч биднийхээ л төлөө
Өөнтөглөсөн бүхний хамгаалалт болж
Өртэй ч гэмээр л өөрийгөө умартан зүтгэх
Өглөө цайныхаа дээжийг хайрхандаа өргөж
Өдрийн амгаланг авчирлаа гэж сэтгэлээ засах
Үдэлсэн малаа сааж милхаад сүүгээ өргөн
Өнөр буянг дуудчихлаа хэмээн дотроо баясах
Амьдралын олон өнгөнд алдаа багатай яваасай гэж
Агтны дөрөөг минь сүүгээр мялааж, алсын замд нь цацал өргөх
Хүүхэд бүрийн царайнаас санааг нь уншиж
Хүсэл мөрөөдлийг нь сэтгэлдээ бодож залбирах
Хүнд багтамгүй энэрлээр ижий минь баян байсан
Үг нь үнэн, үйлэнд уран ижий минь
Ухаарч амьдрах хорвоотой биднийг танилцуулсан
Ухааны далай, урмын ерөөл байлаа
Эрх насаа үдэж хүний дайтай болцгоосон бид
Энэрэлт эжийнхээ дурсгалд
Эгнэгт бишрэхүйн ухаанаар
Эдэлвайс үхэшгүй мөнхийн цагаан цэцгээр зул өргөе
Үлэмжийн  сайхан сэтгэлээсээ буяны хур хүртээсэн
Үрийнхээ л төлөө амьд явах бурхан заяанд мэндэлсэн
Үргэлж сайхан эжий байх тавилан ерөөлөөрөө
Өнө мөнхийн ертөнцдөө эжий байх эжий минь.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats