Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Сар
2012/03/21
Сав ертөнцийн эзлэхүүнд хамаарагдах нэг том ай бол сар юм. Сар нь бие даасан гараг биш дэлхийн дагуул. Сар дэлхийгээс 384400 км зайтай. /1912 оны 2-р сарын 04-нд сар дэлхийд хамгийн их ойртсон 356375 км, 2125 оны 2-р сарын 03-нд хамгийн их холдох 406720 км/
Дэлхий рүү хардаг сарны хэлбэр нь өндөр уул, өргөн талтай, уулын өндөр нь 9000 метр, өдрийн цагт +110 хэм дулаан, шөнөдөө -180 хэм хүйтэн нэн өвөрмөц дагуул юм. Сарны хөдөлгөөнийг Монголчууд гойд сайн мэдэж амьдрал ахуйдаа хэрэглэж байсны нотолгоо нь түүнийг 150 янзаар нэрлэж чаддаг явдал юм.
Сар дэлхийд ойртох үед амьтны үржихүйн үйл явц идэвхжиж төрөлт нэмэгдэнэ. Дэлхийн бүх амьтад соронзон орны халхавчинд түшиглэн үрждэг жамтай.
дэлгэрэнгүй
Долоон бурхан од
2012/03/21
Сарнаас дутахгүй бишрэн залбирдаг эрхэс бол долоон бурхан хэмээх шанага дүрс үзүүлэн сунаж байрласан одод юм. Долоон бурхан оддын хөдөлгөөн, байршил, үзэгдэх шинж байдлыг хүний хийморь сүлд ажил үйлсийн амжилт ололттой холбон тайлбарлаж, сүсэглэж ирсэн уламжлал өнөөг хүртэл Монголчуудын амьдралд оршсоор байна.
дэлгэрэнгүй
Тэнгэрийн нөлөөлөл дор орших сав шим ертөнц
2012/03/21
Амьдралын оршин байх үндэс нь сав шим ертөнц мөн. Сав ертөнц нь эзлэхүүн бүхий бодит зүйлийг, шим ертөнц нь үржихүйн хэмжээт орчинг илэрхийлнэ. Сав, шим ертөнц нь тэнгэрийн нар, сар, од гараг, агаар мандал, гэрэл чийгээр сэргэж, мөхөж байдаг нэг ёсны амьд организм юм.
Ямар нэгэн бодит зүйл тодорхой орон зай, цаг хугацаа хэм хэмжээг нөхцөлдүүлж оршихуйн шинжийг илтгэнэ. Бидний танин мэдэхүйд ухамсарлагдан буй бодитой бүхэнд мөнх тэнгэр, сав, шим ертөнцийн агуулга, хэлбэр, үзэгдэл, мөн чанар нөлөөлж хадгалагдаж байдаг.
дэлгэрэнгүй
Тэнгэр бурханаа тайлж, аргадаж амьдардаг.
2012/03/21
Эцэг тэнгэрээ дээдлэх үзлийг Монгол түмэн, түүний төр өнөө хүртэл авч яваа нь нэг ёсны бахархал хэдий ч мөнх тэнгэр, сав шим ертөнцөөс хүн, амьтан, ургамалд үзүүлж байгаа үзэгдэл бүхнийг өөрийн хувь заяаг төөрөгт, хүйн холбоотой зохицолдоо хэмээн ойлгож хичнээн хохирол, аюул түйтгэрт нэрвэгдсэн ч түүний аугаа далд хүчийг сөрж, шүүмжилж, урьдчилан сэргийлж эс чадсан хэвээрээ л байна.
дэлгэрэнгүй
Бөө мөргөл бол тэнгэрийн шашин
2012/03/21
Монгол нутагт бөөгийн шашин эхийн эрхт ёсны үед буюу шинэ чулуун зэвсгийн үед үүссэн хэмээн судлаачид үзэж байна. Эхийн эрхт ёсны үед үүссэн учраас зөвхөн эмэгтэйчүүд бөө бөөлдөг. Түүнийг удган хэмээдэг. Удган гэдэг нь эртний түрэг хэлний гал, гал голомт гэсэн шиг үгтэй төстэй. “От” хэмээх үгнээс гаралтай аж, хожим нь эцгийн эрхт ёс буй болсноор эрэгтэй бөө зайран буй болжээ.
дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats