Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Самгарди хэлээр Сугар, Төвдөөр Баасан, Латинаар Венера
Нарнаас хоёрдахь бүст байрших аварга том гарагийг Самгарди хэлээр Сугар, Төвдөөр Баасан, Латинаар Венера гэнэ. Энэ гараг нарыг 584 орчим хоногт тойрдог, 6050 км голчтой, чийглэг дулаан чанартай, хийн махбодтой, билиг чанартай, хайр сэтгэл, урлахуй, амт, ханамж бүсгүйчүүдийг жолоодно. Энэ гараг эрхшээх үеэр номын мөрд орох, эм хийх, мэргэжил эзэмшх, бэр хийгээд нөхцөгсдийн үйлд сайн, харин өр зээл нэхэх, авах, нүүх, заргалдахад тусгүй гэдэг. Мөн хонь бүү муул, егүүтгэ гэсэн байдаг. Энэ гарагийн талаар Монголчууд арвин баялаг мэдлэг хуримтлуулж, түүний хөдөлгөөнийг ажиглан амьдрал ахуйгаа зохицуулж ирсэн. Тэнгэрийн зүүн хаяанд үзэгдэхийг нь үүрийн цолмон, тэнгэрийн баруун хаяанд гийхийг нь үдшийн гялаан гэж нэрийдэж сүсэглэнэ. Цолмон гарагийн нөлөөллөөр үүссэн өвчин далд шинжтэй, ийм тийм гэх тэмдэггүй тул оношлоход төөрөлдөх, эргэлзээ төрөх явдал түгээмэл ажиглагдана. Сугар гараг 6-ын тоог бэлэгдэнэ. Энэ тоо нь онцгой мэдрэмж, хайр дурлалын эрчмийг ямагт хүнд өгч байдаг гэж сүсэглэдэг.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats