Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Сар
Сав ертөнцийн эзлэхүүнд хамаарагдах нэг том ай бол сар юм. Сар нь бие даасан гараг биш дэлхийн дагуул. Сар дэлхийгээс 384400 км зайтай. /1912 оны 2-р сарын 04-нд сар дэлхийд хамгийн их ойртсон 356375 км, 2125 оны 2-р сарын 03-нд хамгийн их холдох 406720 км/
Дэлхий рүү хардаг сарны хэлбэр нь өндөр уул, өргөн талтай, уулын өндөр нь 9000 метр, өдрийн цагт +110 хэм дулаан, шөнөдөө -180 хэм хүйтэн нэн өвөрмөц дагуул юм. Сарны хөдөлгөөнийг Монголчууд гойд сайн мэдэж амьдрал ахуйдаа хэрэглэж байсны нотолгоо нь түүнийг 150 янзаар нэрлэж чаддаг явдал юм.
Сар дэлхийд ойртох үед амьтны үржихүйн үйл явц идэвхжиж төрөлт нэмэгдэнэ. Дэлхийн бүх амьтад соронзон орны халхавчинд түшиглэн үрждэг жамтай.
Нар, хиртэх явдал сав, шим ертөнцөд онцгой өөрчлөлтүүдийг бий болгоно. Тийм ч учраас нар хиртсэний дараа 3 хоног махан хоол идэлгүй зөвхөн цагаан хоолоор хооллодог ёс заншил ч бий. Нар, сар, дэлхий гурав нэгэн шугамд орохыг нар хиртэлт гэнэ. Сар дэлхийд нарнаас 400 дахин ойр, сар нь нарнаас 400 дахин бага байдаг ч гэсэн нүдэнд нар, сар хоёр адил харагддаг тул сар нарыг халхалж чадна. Нэгэн зуунд дунджаар 200 гаруй удаа хиртэнэ. XX зуунд 216 удаа нар хиртсэн байна. Нар жилд 2-5 удаа заавал хиртэнэ. Харин сар 2-4 удаа хиртэх боловч тэр бүр бидэнд мэдэгддэггүй. Сарыг их долоон гарагт оруулан тооцно. Түүнийг Самгарди хэлээр Сумъяа, Төвдөөр Даваа гэж нэрлэдэг. Хүйтэн чийглэг чанартай билиг гараг юм. Тэр нь нийгмийн үйл явц, түүний өнгө аяс, усан замын тээвэрт онцгой нөлөөлөл үзүүлнэ. Тэрээр усан махбодтой, эмэгтэй хүний сүлдийг эрхшээж, хувцасны хишиг даллана. Энэ гарагт эм найруулах, даллага авахуулах, хувцас авах, шүтээн босгох, бэрийн үйлд сайн, харин номонд суралцах, замд гарах, хувцасаа хүнд өгөх, шинэ хувцас өмсөх, лус бүү тахь хэмээн номлосон нь бий.
Сарны үйлчлэл хүний амьдрал ахуй, өсөлт хөгжилт, үйл явдалд онцгой нөлөөлнө. Түүнийг өөртөө хамгийн их мэдэрдэг нь эмэгтэйчүүд юм. Эмэгтэйчүүдэд тодорхой насны үеэс эхлэн сарын хир үзэгдэж, биеийн энергид олон талын өөрчлөлт оруулна. Энэ өөрчлөлтийг өөрийнхөө хүсэл мөрөөдөл, чадамжаа зөв ашиглахад чиглүүлэх явдал нь эрүүл оршинхуйн нэгэн чухал үзүүлэлт болно. Эрчүүдэд ч гэсэн сарны нөлөөлөл үзэгдэх бөгөөд тэр нь сэтгэлийн хөдөлгөөний хэлбэрээр илэрнэ. Энэ өөрчлөлт 3-5 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд биеийн физилоги шинжид хувьсал гарч, улмаар аура өөрчлөгдөж физик биеийг эмзэгшүүлнэ. Сарын хир үзэгдэг үеэр хайхрамжгүй хандах, хүнд хүчир ажил хийх, хурц исгэлэн хоол идэх, сэтгэл санааны дарамт хямралд орох, хэрүүл шуугиан дэгдээх, бузар бохир газар явахыг хориглоно.
Зарим улс оронд энэ үеэр ажлаас нь чөлөөлж, түр амраадаг тохиолдол ч бий. Хүний дотоод хүрд гадаад аура онцгой нөлөөлөх билгийн тооллын бага, их, улаан тэргэл өдөр /билгийн тооллын 14, 15, 16-ны өдөр/, хүний сүнс бэлэг эрхтэнд байрших /билгийн тооллын 28-ны өдөр/, сар ширгэх 30-ны өдөр хурьцал үйлдэх, сэтгэл хөөрөх, янагшин азаартахыг нэн цээрлэх тухай эртний судар номд өгүүлсэн бий. Гахай цагт үдшийн үйлийг цээрлэх, үүр цайх үеийг бэлэгшээдэг нь чухамдаа сарнаас хүнд нөлөөлөх эрчим хүчний хэмнэлээс сэргийлж байсны нотолгоо юм. Тухайлбал сар хавиргалж, тэргэлжих, оройтож мандах үеэр толгой нүцгэн явдаггүй үс унана. Хэмээн цээрлэх, айлд зочилж тогоо шанага дуугаргах, дуу хуур өдөөхийг лус хөдөлгөнө гэж цэрвэдэг байх жишээтэй. Мөн ил задгай газар болон гэрийн тооно, байрны цонхоор сарны гэрэл тусах чиглэлд унтаж амрах, янагшиж хурьцах, удаан хугацаагаар сатааран суух, гиншиж дуулах, уйлж гомдохыг нэн цээрлэнэ. Сар 2-ын тоог бэлэгдэнэ. Нарны эм шинжийг хадгална гэж үздэг. Түүний шинж төрх нь биеийн хавтгайд биш оюуны сэтгэцийн чанарт агуулагдах тул энэ тоонд онцгой хянамгай хандах учиртай.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats