Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Мөнх тэнгэрээ шүтэх үзэл
2012/03/21
Бидний өвөг дээдэс тэнгэрийг ихэд шүтэж, аливаа ариун нандин бүхнээ, үүний дотор төр улсаа дээдлэн өргөмжлөхдөө юуны урьд тэнгэр бурхантай шууд холбон үзэж энэ талаар улс төрийн бүхэл бүтэн сургаалыг буй болгосоныг бид тэнгэр үзэл буюу тэнгиризм гэж нэрлэх болсон юм.
дэлгэрэнгүй
Монголын хаант төр тэнгэрлиг язгууртай хэмээх нь:
2012/03/21
Монголчуудын улс төр, үзэл санааны дотроос хамгийн эртнийх нь хаан төрийн үүсэл, шинж чанарын тухай үзэл юм. Хаадынхаа гарлыг тэнгэр бурханаас гаралтай байсан гэж үздэг мөн хааныхаа төр засгийг ер бусын дээдийн ариун гэгээн гаралтай үздэг энэ үзэл санаа нь эртний Хүн-нү нар хаанаа “тэнгэрээс заяат Шанью” /Мао тун/ хэмээн өргөмжилж байжээ. Энэхүү тэнгэрийн үзэл нь Чингисийн монгол хүртэл тасралтгүй уламжлагдаж ирсэн түүхтэй хэмээн түүх судлаачид үздэг.
дэлгэрэнгүй
Тэнгэрийн тухай ойлголт
2012/03/21
  Тэнгэр гэдэг нь бидний нүдэнд үзэгдэж, гарт үл баригдан цэнхэртэх асар уудам орон зайг тэнгэр хэмээн ухаарч түүнд бүхий л хувь заяагаа даатгаж, захирагдаж ирсэн нийтлэг мэдрэмжийг хүн төрөлхтөн мэдэх юм. Сав шим ертөнцийн бүхий л амьд бодис, амьтан тэнгэрийн үйлчлэлийн үр дүнд үүссэн гэж үздэг. Тэнгэрийг хэмжих боломжгүй ч 10 тэрбум гэрлийн жилийн зайтай бөмбөрцөг хэмээх түүний дотор 9 том гариг, 2300 жижиг гариг олон зуун сүүлт од, хий тоосонцорыг багтаасан гэдгээр нь барагцаалахад ямар аугаа болохыг төсөөлөх төдий юм. Мөн нарнаас цацарсан туяа 3.8 минутанд дэлхий дээр ирдэг байхад тэнгэрийн заадасын нэг захаас нөгөө үзүүрт уг гэрэл хүрэхэд 100,0 жил зарцуулдаг гэсэн эрдэмтдийн судалгаа бий.
дэлгэрэнгүй
Дэлхийн хамгийн том нь болох нар:
2012/03/21
Нар зөв эргэх тухай ойлголт нь ажиглалтаар батлагдаж шинжлэх ухаанаар нотлогдсон энерги хуримтлуулах хуулийн үйлчлэл байна. Нар зөв буруу эргэх нь сав шим ертөнцийн орон зай цаг хугацааны доторх физик үзэгдлийн хамгийн нарийн төлөв юм. Нар зөв эргэх хөдөлгөөн нь цаг хугацааны чиглэлтэй тохирч, энерги хуримтлуулдаг байхад буруу эргэх үзэгдэл нь цэнэг энерги алдагдуулдаг болохыг шинжлэх ухаан олон талаар баталсан байна. Тухайлбал гэргийн орыг зүүн талд байршуулдаг нь тухайн зүгт нарны эрчим хүч онцгой тусч, янз бүрийн сөрөг энергийг элчээрээ төөнөн цэвэршүүлдэг болохыг танин мэдсэний шинж мөн. Нар ургахаас өмнө босч байвал өдрийн ажил урагштай, хийморь сэргэж бие хөнгөхөн байдаг гэж өвгөд хэлэлцдэг нь эерэг сөрөг энергийн урсгал тэнцвэржиж, хамгийн эрчимтэй цаг үе тохиож 5 цул, 6 сав эрхтэнд хураагдах эрчим хүч зөв нэвчихийг таньсан явдал юм. Нарыг Монголчууд онцгой эрхэмлэн хүндэтгэж түүнээс гарах эерэг цэнэг эрчим хүчийг ахуй амьдралдаа чадварлаг ашиглаж ирсний илэрхийлэл юм.
дэлгэрэнгүй
Наран талаасаа нэгд орших Самгарди хэлээр Буд, Төвдөөр Лхагва, Латинаар Меркурий
2012/03/21
Наран талаасаа нэгд орших Самгарди хэлээр Буд, Төвдөөр Лхагва, Латинаар Меркурий хэмээн нэрлэдэг үлэмж том, нарыг 115 хоногт тойрдог, 2440 км голчтой, хуурай, хүйтэн чанартай, усан махбодтой, арга билиг хосолсон саармаг гараг юм. Зурхайн сударт энэ гарагийг эдийн хишиг хураах, худалдаачин, уран илтгэгч, тээвэр, харилцаа холбоо, зохиолч, боловсрол мэдлэгийг жолооддог хэмээн сүсэглэнэ.
дэлгэрэнгүй
Самгарди хэлээр Сугар, Төвдөөр Баасан, Латинаар Венера
2012/03/21
Нарнаас хоёрдахь бүст байрших аварга том гарагийг Самгарди хэлээр Сугар, Төвдөөр Баасан, Латинаар Венера гэнэ. Энэ гараг нарыг 584 орчим хоногт тойрдог, 6050 км голчтой, чийглэг дулаан чанартай, хийн махбодтой, билиг чанартай, хайр сэтгэл, урлахуй, амт, ханамж бүсгүйчүүдийг жолоодно.
дэлгэрэнгүй
Цолмон гараг
2012/03/21
Цолмон гарагаас тасарсан эрчим хүчний урсгал одоогоос 750 жилийн өмнө үүсгэгчээсээ салж долгионоо цацсан гэж эрдэмтэд тооцоолсон бий. дэлгэрэнгүй
Самгарди хэлээр Ангараг, Төвдөөр Мягмар, Латинаар Марс
2012/03/21
Нарнаас 4-т байх, Самгарди хэлээр Ангараг, Төвдөөр Мягмар, Латинаар Марс гэж нэрлэнэ. Тэрээр нарыг 799 хоногт тойрдог, 3390 км голчтой, дулаан, хуурай чанартай, гал махбодтой, өвчний явцыг хурц огцом болгодог арга шинжтэй гараг юм
дэлгэрэнгүй
Самгарди хэлээр Бархасбадь, Төвдөөр Пүрэв, Латинаар Юпитер
2012/03/21
Нарнаас тавд харъяалагдах, Самгарди хэлээр Бархасбадь, Төвдөөр Пүрэв, Латинаар Юпитер гэж нэрэлдэг, 4 дагуултай, 399 орчим хоногт нарыг тойрдог, 71300 км голчтой, чийглэг дулаан чанартай, арга шинжтэй, аварга том гараг юм.
дэлгэрэнгүй
Самгарди хэлээр Санчир, Төвдөөр Бямба, Латинаар Сатурн
2012/03/21
Нарнаас зургаад байрших,  гэдэг сарнаас 1.5 дахин том, дагуултай, сийрэг голдуу азотын бүслүүртэй, нарыг 378 орчим хоногт тойрдог, 60100 км голчтой, арга шинжтэй, нялхсын сүлд, бүх юмны хишиг гараг юм.
дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats