Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Зориг хатуужилын сургаал
Аргыг олбол бэрхийг давна, аяыг олбол ардгийг дийлнэ.
Зовох цагт хатуужил хэрэгтэй, жаргах цагт сэрэмж хэрэгтэй.
Зохион бүтээхэд  онол хэрэгтэй, зорьсноо биелүүлэхэд зүтгэл хэрэгтэй
Модны навч шарлавч үндэс нь шарлахгүй, хүний нас хөгшрөвч зориг нь хөгшрөхгүй.
Өтлөвч авьяас хэвдээ, өлөсвч санаа хэвдээ.
Туйлбаргүй хүн буцахдаа амархан, тугалган жад шантрахдаа амархан.
Уул үзээгүй хормой шуух, ус үзээгүй гутал тайлах.
Уулыг өндөр гэж бүү няц, явбал давна. Ажлыг их гэж бүү няц, хийвэл дуусна.
Эрийн жолоо зориг, эрдмийн жолоо, бичиг гэх мэтээр зориг хатуужилтай байхыг сургажээ.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats