Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ёс суртахууны сургаал
Зан сайт хүнд хүн болгон цугладаг, замаг сайт усанд шувуу болгон цугладаг.
Зовлон бүү гунь, жаргалд бүү дашуур.
Зэмлэх үгний ил нь бахтай, магтах үгний далд нь урамтай.
Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш.
Зургийн цэцэг бороонд урвалзах шиг зусны сайчууд шүүмжлэлд урвалзана.
Цалгар назгай явбал хөгжил хөдөлмөрөөс хоцорно.
Гадаад үзэгдэл нь тоть тогос шиг, дотоод үзэгдэл нь шавар шалбааг шиг.
Гаднаа гяланцаг, дотроо паланцаг.
Айлд очихдоо намар, гэртээ ирэхдээ хавар.
Гол мөрөн ширүүн ч эргээ дагаж урсдаг, улс амьтан олон боловч хуулиа дагаж биелүүлдэг.
Ёстныг хүндэл, настныг баярлуул,
ачтанаа өргө, бачтанаас зайл,
сайн хүнтэй нөхөрлөвөл сарны гэрэл, муу хүнтэй нөхөрлөвөл, могойн хор.
 Сайнтай бүү мэлз, муутай бүү болз.
Сурснаа нөхөртөө тусал, сураагүйгээ бусдаас сур,
Тогос сүүлээ, сайн хүн нэрээ,
Учрыг нь олж хужрыг нь тунгаа.
Хагацашгүй хань нөхөртөө мартагдашгүй муу үг бүү хэл. Харьтыг хажуунаас нь нугал харийн хүнийг гаднаас нь шинж.
Хүнийг хэлэхдээ хүрэн эрээн бүргэд шиг өөрийг нь хэлэхэд өндгөө дарсаншувуу шиг,
Эрт босвол нэгийг үзнэ, орой унтвал нэгийг сонсоно.
Ахаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл гэх зэргээр хүн ёс суртахууны нандин чанар эзэмших аав, ахмадын сургаалыг алт, ээж, эгч нарын сургаалыг эрдэм мэт үзэж байхыг сургажээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats