Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Төрийн зүтгэлтнүүдийн үг сургаалаас
2012/03/31
Төрийн зүтгэлтнүүдийн түүхэнд дурсагдах хэв шинжээс үзвэл төрийн зүтгэлтнүүдийн ухаарал сургамжийн үүднээс үнэлж үзэх нь зүйд нийцэх бизээ тухайлбал түүхэнд ач холбогдолтой үнэт үг сургаалынх нь талаар үзвэл Монгол төрт улсын анхны эзэн хүннү гүрний Модун Шанью, Их Монгол улсын эзэн Чингис хоёр алсыг хардаг, алсын зайнаас нөлөөлдөг ер бусын ид шидтэй хүмүүс байсны төрмөл чанар нь мөнхтэнгэрээс эвээгдсэн их билэг авьяастнууд байсан гэж үзэх үндэстэй.
дэлгэрэнгүй
Төрийн ёс уламжлагдан шинэчлэгдэж байдаг
2012/03/31
Төрийн ёс уламжлагдан шинэчлэгдэж байдаг түүхэн жамтай бөгөөд өнөөгийн  Монгол төрийн ёс ёслол гэвэл: 
1.    Монгол Улсын үндсэн хууль баталсан төрийн ёс ёслол жил бүрийн 12-р сарын 13-нд
2.    МУ-ын үндэсний их баяр наадам жил бүрийн 7-р сарын 11-12-нд
3.    Монгол үндэстний уламжлалт цагаан сар / Төгс буянтын тооллоор/
4.    Монгол Улсын ерөнхийлөгч тангараг өргөх ёслол 4 жилд нэг удаадэлгэрэнгүй
Төрийн ёс ёслол гэдгийг хэрхэн ойлговол зохистой вэ?
2012/03/31
Төр гэдэг нэгдүгээрт-төр засаг, хоёрдугаарт-төр, ёслол, журам гэсэн утгатай. Төр, ёс гэдэг нь аливаа улс гүрэнд тогтсон журам төдийгүй хуулиар баталгаажуулсан чиг үүргийг, төрийн ёслол гэдэг нь төр ёсны тохиох янзыг тогтоон хүмүүн зон хичээнгүйлэн дагаж мөрдөхийг хэлэх бөгөөд төр эрхэмсэг оршихуй хийгээд төрийн хүч чадал, цог хийморь, хүндэтгэл бэлэгдлийг тусгай дэг жаягаар илэрхийлэх ёс ёслол гэж ойлгож болно. Товчоор хэлбэл төрийн ёсны тохиох шинжийг төрийн ёслол гэнэ.
дэлгэрэнгүй
Хаан төрийн зүтгэлтний нэр хүнд
2012/03/31
Их монгол төрийг үндэслэн байгуулагчийг хүндлэх төрийн ёслол Өгөөдэй хааны үеэс эхэлсэн гэж үздэг бөгөөд Чингис хааны ач хүү монголын их эзэнт гүрний Y дахь их хаан Хубилай сэцэн хаан, Чингис хааныг тахин шүтэх ёсыг хуульчлан тогтоожээ. Үүнд: бүх нийтээрээ хүндлэн тахихад зориулж найман цагаан өргөө барих зарлиг буулгаж төрийн ёс ёслолыг тогтоожээ.
дэлгэрэнгүй
Төрөө хүндэтгэх ёсны нэг бол төрийн албаны ёс:
2012/03/31
Төрөө хүндэтгэх ёсны нэг бол төрийн албаны ёс: Төр гэдэг бол олон эд эсээс бүрдсэн удирдах, удирдуулахын ухаантай амьд организм юм. Төрийн албыг нарийн дэг журам, ёс жаягаар боловсруулсан, албан ёсны бичиг баримтаар явуулдаг нэг ёсны систем буюу төрийн албаны ёс гэж болно.
дэлгэрэнгүй
Өнөөгийн төр, хар хүмүүнийн байдал ямар байгааг дүрсэлвэл:
2012/03/31
Хүний амьдрах хугацааны ганцхан агшин, бие цогцос цаг зуурын, сэтгэл санаа мөнхийн холбиромтгой, нэр төр нь хуурамч, одоо л албан тушаалаа ашиглаж авъя гэсэн шинжтэй харагддаг. Суут гүн ухаантан Платон “Жинхэнэ гүн ухаантан төрийн суудалд суугаагүй цагт, эс бөгөөс төрийн эрх баригчид жинхэнэ гүн ухаантнууд болоогүй цагт хүний нийгэм хивэгч бузар булайгаас ангижирахгүй” гэсэн байдаг.
дэлгэрэнгүй
“Төрийн хар хайрцаг”-ны бодлого
2012/03/31
“Төрийн хар хайрцаг”-ны бодлого гэдэг нь нийтэд задруулбал үндэсний язгуур эрх ашигт  хохирол учруулж болох гүнзгий эрэгцүүлэл, бодомж, мэдээ баримтаа нууцлан төрийн маш онц чухал нууцын зэрэглэлд хамааруулан чандлан хадгалж, хаан төрийн тэргүүн халагдсан ч үе дамжуулан уламжилж байдаг хэлбэрийн хувьд явцуу атлаа агуулгаараа гүнзгий цартай, улстөрийн үйл ажиллагаа байсан, байсаар ч байна.
дэлгэрэнгүй
Төр
2012/03/31
Төр гэдэг нь хүн төрөлхтөн өөрсдийгөө нийгмийн зохион байгуулалтанд татан оруулах талаар бодож олсон нэг үнэт зүйл мөн. дэлгэрэнгүй
Төрөө хүндэтгэх уламжлалт ёс
2012/03/31
Олон зууныг өртөөлөн өнөөг хүрч ирсэн төрөө хүндэтгэх ёс, түүний нууц увидас, итгэл-зүйн ач хобогдлыг үгээр хэлж, үзгээр бичээд барахгүй арвин ч энэ асуудлыг төр судалж, мэдэн судар ном болгоогүйн уршигаар төр түүний түшээдийг хүндлэх ёс жаяг мартагдаж, зөвхөн “төрийн сүлд өршөө” гэсэн үгнээс өөр мэдлэгт нэмэр болох ажил, арга хэмжээ нэн бага байгаад харамсаад барамгүй бөгөөд төрөө хүндлэх ур ухаан дутагдаж, төрийн түшээд ёс зүйн, итгэл зүйн ач холбогдлыг ойлгохоо больж төр хямрах нэг шалтгаан болсоор байна.
дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats