Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Төрийн ёс уламжлагдан шинэчлэгдэж байдаг
Төрийн ёс уламжлагдан шинэчлэгдэж байдаг түүхэн жамтай бөгөөд өнөөгийн  Монгол төрийн ёс ёслол гэвэл: 
1.    Монгол Улсын үндсэн хууль баталсан төрийн ёс ёслол жил бүрийн 12-р сарын 13-нд
2.    МУ-ын үндэсний их баяр наадам жил бүрийн 7-р сарын 11-12-нд
3.    Монгол үндэстний уламжлалт цагаан сар / Төгс буянтын тооллоор/
4.    Монгол Улсын ерөнхийлөгч тангараг өргөх ёслол 4 жилд нэг удаа
5.    Төрийн оролцоотой уул овооны тэнгэрийг тайх ёс ёслол  4 жилд нэг удаа
-    Бурхан халдун
-    Богд хан хайрхан
-    Алтан хөхийн уул
-    Отгон тэнгэр уул
-    Алтан овоо дариганга
-    Хан хэнтийн уул
-    Суврага хайрхан
-    Сутай хайрхан
6.    Хэлмэгддэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслол жил бүрийн 11 дүгээр сарын 10-н
7.    Ардчилсан хөдөлгөөн үүссэний ой жил бүрийн 12 дугаар сарын 10
8.    УИХ-ын ээлжит анхдугаар чуулганыг нээх ёслол
9.    УИХ –ын гишүүд тангараг өргөх ёслол
10.    МУ-ын төрийн хүндэтгэлийн их цагаан тугийг хүндлэн дээдлэх ёс / залах байрлуулах /
11.     Төрийн их хан хуур эгшиглүүлэх ёслол
12.    МУ-ын төрийн бэлэгдэл хүндэтгэлийн  ёслол
13.    МУ-ын Дипломат  албаны ёс ёслол
14.    Төрийн дээд одон шагнал гардуулах ёслол
15.    Төрийн сүлд үйлдэх хадгалах ёслол
16.    Монгол төрийн цэргийн ёс ёслол
17.    Төрийн тамга хадгалах ёс
18.    Төрийн тэргүүн цэцэг өргөх ёслол
19.    Төрийн удирдагч таалал төгсөхөд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслол
20.    Төрийн ордоны ёслол
21.    Төрийн тэргүүн харь орны урилгаар явах үеийн ёс
22.    Төрийн тэргүүн орон нутагт очих, явах түүнд зоог барих ёс
23.    Төрийн тэргүүн хүчний байгууллагад очих үеийн ёс ёслол
24.    Төрийн гурван өндөрлөг харь орныы дээд өндөр хэмжээний зочинг урих, угтах, үдэх үеийн ёс ёслол
25.    Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэх төр цэргийн ёслол
26.    Төрийн хүлээн авалт дайллагын ёс ёслол
27.    Эзэн Чингис, Богд Жавзундамба  нарын түмэн мэлмий гийсний тэгш ойг тэмдэглэх үеийн ёс ёслол
28.    МУ-ын  нэрийг дэлхийд  алдаршуулагчдыг хүлээн авах төрийн ёслол
29.    Төрийн өндөрлөг ард түмнийхээ өмнө “ энх амгалангын төлөө” Бурхан шашны хуралд оролцож мандал өргөх үеийн ёс
30.    Төрийн хүндэтгэлийн өргөөний ёс
31.    Төрийн өндөрлөгүүдийн баяр ёслолд оролцох үеийн ямбаны хувцас, хэрэглэх түүний ёс ёслол
32.    Олныг хамарсан эмгэнэлт үйл явдлын үеийн төрийн ёслолын арга хэмжээ
Дээрхи  ёс ёслол бүрийг тэмдэглэхэд мэргэшсэн хүмүүс, чамгүй хөрөнгө зарж сургууль дадлага хийлгэсэн байх нь төрөө хүндэтгэж иргэдэд итгэл зүйн их мэдлэг өгөх бөгөөд ёслолд оролцогч төрийн түшээд ямар хувцас өмсч, ямар журамтай байхыг ёсчлон мэдүүлэх шаардлагатай байдаг. Жишээ нь: төрийн тугнаас адис авахад баруун өвдөгөө нугалж суудаг гэтэл ерөнхийлөгч болж буй хүн зүүн өвдгөө нугалан зүүн гараа элгэн тус газраа тавиад зогсож байгаа нь төрийн өндөр дээд ёсыг хүндэтгээгүй эсвэл төрийн ёсоо мэддэггүйн илрэл юм. Төрийн ёс ёслолоо мэддэггүй, хээгүй хүн гэсэн ойлголт төрийн хүнд харш юм.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats