Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Шударга бус зан чанарыг цээрлэн жигшин сургаал
Ааг нь ихдэж, ажил нь багадах.
Ааш зангийн номхон нь дээр, адуу малын олон нь дээр.
Алба мэдэхгүй ноён улсын чөтгөр, ааш муутай хүн олны чөтгөр.
Барилдахаасаа таахалзах нь хийхээсээ хээхэлзэх нь.
Буруугаа бусдад халдааж, бузраа олонд нялзаах нь дордохын долоон шившгийн хамгийн доод шившгийн нэг.
Үнэн үг үнэ хүрнэ, худал үг хор хүргэнэ.
Хар сана хор, харамч сэтгэл тушаа.
Хов зөөсөн хүний ам завгүй , хомоол түүсэн хүний гар завгүй.
Идэх нь гахай, явах нь могой.
Хувхай мод жимсгүй, хоосон үг үнэгүй.
Худалч хүний нээрэн олон, хуурамч хүний хөөрхий олон.
Чадалтайгаа бүү гайхуул, чамаас илүү чадалтан гарна.
Шударга хүний зан нь бүдүүн, үг нь эрс, бялдууч хүний ааш нь уран, үг нь зусар, шунахай хүний нүд нь хомхой үг нь тэнэмхий.
Шударга явбал гэгээн, худалч явбал харанхуй.
Илжиг шиг зөрүүд, зараа мэт хэрүүлч гэх зэргээр шударга бус зан чанарыг цээрлэн жигшин сурахыг сануулан сургажээ.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats