Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Эмэгтэй хүний сайн шинж:
-    буруу явдлаар үл явагч, сайхан гоо өнгө зүстэй, санаа сэтгэл нь сэцэн дөлгөөн, эсгэж оёход уран самбаа санаачлага ихтэй эцэг эхээ машид хүндэтгэгч,  ах дүү нартайгаа зохицогч, аливаа хэрэг явдлыг амархан бүтээгч, ааль зан сайтай, гэр орондоо цэвэр цэмцгэр,гийчин зочноо хүндэтгэгч, гэнэдэж буруу үл чалчигч, ахас ихсийн үгийг сонсогч, хүнд эелдэг даруу, амны идээ үл таслагч, үүр цайхын өмнө эртлэн босогч, үйлийг үйлдэхдээ орой унтагч өчил хов үл хөөцөлдөгч, ухаан сайтай эхнэр хүн сайхан гэж үнэлэхийн зэрэгцээгээр ийм шинж эзэмшихйиг эмэгтэй хүн бүрт зааж сургадаг ёс уламжлагдаж байсан өдгөө мартагджээ.
Хүний ёсонд эмэгтэй хүн бол эхнэр төдийгүй эх хүн, хүн төрөлхтний нэгэн бат түшиг, тулгуур, хань нь байдаг тул улс төр, айл гэрт, үзэсгэлэн төгс, саруул ухаан бүрдсэн эрдэм гүйцсэн, журамт бүсгүй нэн чухал байдаг. Иймээс үйлийн муу гэмийг тэвчсэн, үргэлжид амгалангаар цэнгүүлэгч, үнэн ариун хатанч, хаан төрийн долоон эрдэний нэг болгосон. 1911 оны 12 дугаар сарын 23-нд Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан өдөр эрдэнэ сэцэн цагаан дари Дондогдуламд “Улсын эх” өргөмжлөл хүртээсэн бол манжийн гадаад монголын төрийг засах явдлын яам манжийн эзэн хаанд айлтгаж эх дагина Дондогдуламд цагаан дара Эрдэнэсэцэн ноён хэмээх цол өргөмжилсөн түүх бий. Өнөөгийн нөхцөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эхнэрийг ямар ч зарлиг ёслолгүйгээр л тэргүүн хатагтай хэмээх болсон нь ёс хүндэтгэлгүй өөрөө өөрийгөө нэрлэсэн мэт сонсогддог.
Иймд төрийн тэргүүний эхнэрт “Тэргүүн хатагтай” хэмээх цол өргөмжлөлийг хэрхэн хүртээж ямар ёслолд хийж байх асуудлыг шийдэх хэрэгтэй бизээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats